Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн болон ЭМДЕГ-ын Нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн дарга А.Төвшин нарыг Авлигатай тэмцэх газраас өчигдөр /2024.10.15.16/ баривчилж, саатуулжээ. Тэднийг хувийн болон улсын эмнэлэгт даатгалаар олгох ёстой мөнгөнөөс хувь нэхэж, өвчтөний тоогоор олгох ёстой мөнгийг хуурамчаар ихэсгэсэн гэх хэрэгт буруутган саатуулжээ. Мөн хясан боогдуулах замаар дөрвөн удаагийн үйлдлээр хувь авч байсныг таван сарын хугацаанд хянаж, үйлдэл дээр нь барьжээ.
Л.Бямбасүрэн нь ЭМДЕГ-ын даргаар 2020 оны есдүгээр 17-нд томилогдсон, 2016-2020 онд Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан. Тэрбээр төрийн албанд 30 гаруй жил ажиллажээ. Л.Бямбасүрэнгийн хувьд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ын даргаар 2020 оны есдүгээр сард томилогдсон.
Дайчлах үед хахууль өгсөн болон авсан хүмүүс үйлдлээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд одоо шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Тэрбээр хүүхдийн их эмч мэргэжилтэй бөгөөд одоогийн албан тушаалаа хашихаас өмнө Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан юм. Харин ЭМДЕГ-ын Нэхэмжлэлийн хэлтсийн дарга А.Төвшин нь Л.Бямбасүрэнг ажлаа авснаас жилийн дараа буюу 2021 онд тус албан тушаалд томилогдож байжээ. Тэрбээр өмнө нь "Мөнхийн тун" ХХК-ийн захирлаар ажиллаж байжээ.
Л.Бямбасүрэн 1964 онд Увс аймгийн Улаангом суманд төрсөн. 1982 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1991 онд Анагаах ухааны их сургууль, 1996 онд Анагаах ухааны их сургууль, 1996 онд мөн сургуулийн магистрантур, 2000 онд Удирдлагын академийг тус, тус төгссөн.
0 сэтгэгдэлтэй