Хөвчид морьтой аялал хийсэн групп аялагчид морио алджээ. Морийг 20 гаруй хоногийн дараа нутгийн адуучид олж, эзэнд нь хүлээлгэн өгсөн байна. Морь унаж яваад алга болгосон аялагчид энэ талаар цахим сүлжээнд “Адуу гэдэг агуу амьтан юм. 16-17 хоног нуруундаа ачсан ачаанаасаа салж чадалгүй нуруу сэрвээгээ цоортол , битүү өтөндөө баригдтал хөвчид төөрч будилж явж хөөрхий. Биднийг олохоос 1-2 өдрийн өмнө л богцтой ачаа, янгианаасаа салсан бололтой байж байв. Эмээл, тохом аргамжаа нь тэр чигтээ өт ярзганасан өмхийрсөн байв. Нүд нь час улаанаараа эргэлдсэн, маш их айж сандарсан байв. Эрх чөлөөтэй болж чадсан ч унагасан ачаанаасаа холдолгүй 20-30 метр дотор л тойрч идээшилж хэд хоножээ. Ачаанаасаа ерөөс холдоогүй. Адуу гэж ухаантай , тэвчээртэй агуу амьтан юм аа” гэжээ.