Авлигатай тэмцэх газраас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар/ЭМДЕГ/-ын дарга Л.Бямбасүрэн болон тус газрын Нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн дарга А.Төвшин нарыг өнгөрсөн Даваа гаригт баривчлан саатуулаад байсан ч суллажээ. Тэднийг өчигдөр суллан, гадуур шалгаж эхэлсэн байна.
ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, тус газрын Нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн дарга А.Төвшин нарыг хувийн болон улсын эмнэлэгт даатгалаар олгох ёстой мөнгөнөөс хувь нэхэж, өвчтөний тоогоор олгох ёстой мөнгийг хуурамчаар ихэсгэсэн гэх хэрэгт буруутган саатуулсан юм. Мөн Авлигатай тэмцэх газрын зүгээс хэд, хэдэн улсын эмнэлгийн дарга нарыг шалгах болсон мэдээлэл цацагдаж эхэлсэн.
0 сэтгэгдэлтэй