728 x 90

Багш нарын цалинг 1000 ам.доллар болгохгүй бол 5000 гаруй багш ажлаас гарах өргөдлөө өгнө

Багш нарын цалинг 1000 ам.доллар болгохгүй бол 5000 гаруй багш ажлаас гарах өргөдлөө өгнө
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Тэдний зүгээс Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулахыг шаардаж, хэрэв огцруулахгүй бол ирэх даваа гарагаас суулт зарлана хэмээн мэдэгдлээ. Хэвлэлийн хурлын үеэр Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Мөнхбаатар "Боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийдэггүй. Нүүрсийг болохоор 44 их наядаар нь хулгайлчихдаг. Гэтэл ХҮН намын сайд багш нарыг доромжилж байна. Үндэстнийг мөхөөх арга хэмжээ явуулж байна. Хувийн сургуулийн төлөөлөл өөрсдөдөө ашигтай нөхцөл байдал үүсгэхээр улайрч байна.

П.Наранбаяр сайд таван үеийн удмаа танилцуул. Монгол хүн мөн үү, биш үү.

Түүний санаачилсан 45 хоногийн багшлах эрх олгох курсийг эсэргүүцнэ. Багш мэргэжлийг үнэлж чадахгүй байна. Цалинг нь л нэмэхэд асуудал цэгцрэх ёстой.

Энэ сайдаа татаж авахгүй бол өндөг битгий хэл чулуу шиднэ. Ирэх даваа гарагаас суулт хийж, жагсана. Нэг бол багш нарын цалинг 1000 ам.доллар болго, эсвэл П.Наранбаяр сайдыг огцруул"хэмээсэн юм.Шаардлагад үндэслэлийг тайлбарлан бичсэн бөгөөд хэрвээ шаардлагыг үл хэрэгсэж, хүлээж авахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжиж, аравдугаар сарын 4-нөөс үндэсний хэмжээний ажил хаялт зарлаж, суулт өлсгөлөн хэлбэрээр үргэлжилж 5000 гаруй багш ажлаас гарах өргөдлөө өгнө хэмээн мэдэгджээ.


0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ