728 x 90

Өнөөдөр хоёр байршилд авто зам хааж, шинэчилнэ

Өнөөдөр хоёр байршилд авто зам хааж, шинэчилнэ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Өнөөдөр буюу есдүгээр сарын 24-ний 23.00 цагаас хоёр байршилд авто зам хааж, шинэчилнэ. Тодруулбал,

  • Дамбын постын уулзвараас Долоон буудлын уулзвар хүртэлх авто замын хэсэгчлэн хааж, шинэчилнэ. Ингэхдээ баруун хэсгийн авто замыг есдүгээр сарын 24-ний 23:00 цагаас хааж, 26-ны 06:00 цагт нээнэ. Харин зүүн хэсгийн авто замыг есдүгээр сарын 26-ны 23:00 цагаас 27-ны 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, засварлана.
  • Хан-Уул дүүрэг, 120 мянгатын уулзвараас “И-март” дэлгүүр хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ. Хойд хэсгийн замыг 9 дүгээр сарын 24-ны өдрийн 23:00 цагаас 27-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчлэх бол урд хэсгийн замыг 9 дүгээр сарын 27-ны өдрийн 23:00 цагаас 29-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

Иймд иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг холбогдох албаныхан зөвлөлөө. 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ