Өдрийн 12 ордын зурхай (2024.09.25)
Хонь: Ойрын хугацаанд төлөвлөж байсан ажил тань санаснаар болно. Мөн тооцоолоогүй яаралтай шийдвэрлэх ажил ч гарч ирнэ. Олон нийтийн зүгээс тавих анхаарал нэмэгдэх тул дур зоргоороо аашилдаг байдлаа дарах хэрэгтэй болно. Яарч сандрах, анхаарал сулрах зэргээс үүдэлтэй бага хэмжээний алдаа гаргаж болзошгүй.
Үхэр: Өөртэйгөө зөрчилдөх хэрэггүй. Мөн бусдын үзэл бодолд хэт итгэх байдлаа хяна. Гэхдээ бусдаас суралцахыг хүснэ. Уурлаж бухимдах, хэрүүл шуугиан хийх зэрэг нь мэдрэлийн хямрал үүсгэж болзошгүй. Сайхан сэтгэл, эерэг энерги, чин сэтгэл нь хүслээ биелүүлэх боломжийг олгож чадна. Хайртай хүнтэйгээ харилцан ярилцаж, амьдралын нарийн ширийнийг сайн төлөвлө.
Ихэр: Ямар ч тохиолдолд яаруу сандруу шийдвэр гаргах хэрэггүй. Мөн чухал ажлыг хөнгөн хуумгай хийхгүй байхыг анхааруулж байна. Худалдан авалтад их мөнгө зарлагадахаас хэрэггүй. Бардам зангаа ялж, өөрийн бурууг ухамсарлан хайртай хүмүүстээ бууж өгөх нь ялагдал биш харин ухаантайн шинж юм шүү. Бүхий л харилцаагаа анхаарах хэрэгтэй.
Мэлхий: Амжилтын хойноос улайран хөөцөлдөх юм бол ялихгүй зүйлд бухимдаж мэдрэлийн ядаргаанд орох магадлалтай. Нөхцөл байдал муу байгаагаас болж бусад хүмүүстэй харилцаагаа муутгахгүй байхыг хичээ. Алба амины олон ажлыг гүйцэд зохицуулах гэж завгүй гүйсээр эрүүл мэндтэй холбоотой асуудал үүсэж магадгүй.
Арслан: Шинэ ажил орж ирэн, орлого ихсэх нь таны санхүүгийн асуудлыг төвөггүй шийдвэрлэж өгнө. Ажлын томилолтоор явах нь таны идэвх зүтгэлийг улам нэмэгдүүлнэ. Хоол хүнсний бүтээгдэхүүн сонгохдоо онцгой анхаар. Гарал үүсэл тодорхойгүй хүнснээс зайлсхий. Аливаа хэрүүл маргаанд оролцох болон зохисгүй үйлдэл гаргахаас сэргийл.
Охин: Холбоо харилцаагаа сэргээх, удаан хугацааны туршид уулзаагүй найз нөхөдтэйгөө уулзах магадлалтай. Бусдын өмнө ичгэвтэртэй байдалд орохоос сэрэмжил. Таны хэнэггүй зан заримдаа өөрийгөө эвгүй нөхцөл байдалд хүргэдэг. Өнгө мөнгөнд хууртаж хийсвэр алдаатай шийдвэр гаргахаас болгоомжил.
Жинлүүр: Таны биеийн эсэргүүцэл муу байх тул аливаа аз сорьсон ажил, хүнд хүчир үйлдлээс холуур байхыг зөвлөж байна. Мөн хэн нэгэнтэй муудалцах, сөргөлдөх тохиолдолд танд сөрөг тал их байх болно. Та өөрийн эрч хүчгүй байдалдаа сэтгэл зовж, их ач холбогдол өгвөл эргээд сэтгэл гутралд орж болзошгүй. Иймээс цагийг аль болох амар тайван газар ганцаар өнгөрүүл.
Хилэнц: Зөн билэг, ид шидэд итгэж найдсаны хэрэггүй. Эргэн тойрны хүмүүсийн санал бодол, зөвлөгөөг анхааралтай сонс. Та зорилгодоо хүрэхийн тулд ихээхэн зүтгэл гаргаж, хөлс хүчээ зориулах хэрэгтэй. Ямар ч ажил хийсэн болгоомжлол илүүдэхгүй гэдгийг санаарай. Гэр бүлийн хүрээнд үдшийг өнгөрүүлж, аз жаргалыг мэдэр. Өөрийгөө ажлын ачааллаас чөлөөлөн, сайхан зүйл бодож, төлөвлө.
Нум: Өөрийн дотоод дуу хоолойг сонс. Гэхдээ мэдрэмж зөн совиндоо хэт итгэх хэрэггүй. Гайхамшиг тохионо гэж найдаж хүлээх нь цагийн гарз. Боломж бололцоо гарвал бодсон санаснаа цаг алдалгүй хийж эхэл. Нийгэм улс төрийн хурцадмал байдал үүсэж мэднэ. Сэтгэл санааны гэнэтийн сөрөг илрэлээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаал.
Матар: Таны итгэл үнэмшил, хайр халамж гэр бүлдээ амар амгаланг бэлэглэх болно. Үр хүүхдийн хүмүүжлийн талаар нухацтай анхаарахгүй бол ноцтой асуудалд үүсэхээр байна. Болгоомжтой байдлыг орхигдуулж болохгүй. Ихэнх үл ойлголцол харилцааны доголдлоос үүсдэг гэдгийг санахад илүүдэхгүй.
Хумх: Урьдчилан төлөвлөсөн зарим ажил түр хойшлох магадлалтай. Биеийн ерөнхий байдал доройтож магадгүй тул хүнд хүчир ажил хийхээс зайлсхий. Хууралт, дайсагнал үүсэж болзошгүй. Сайн танихгүй хүмүүстэй харилцах, ойр байх хэрэггүй. Бүхий л зүйлд болгоомжтой, эрүүл ухаанаар хандахыг зөвлөж байна.
Загас: Олон зочид төлөөлөгч хүлээж авах, баяр ёслол тэмдэглэх зэрэг үйл явдал болж магадгүй. Бусдаас шүүмжлэл, талархал аль аль нь ирэх ч бүгдэд нь сэтгэлийн хөдөлгөөнөөр хандах хэрэггүй. Гэр бүлд шинэ өөрчлөлт нь аз жаргал бэлэглэнэ. Холоос ирсэн хүмүүс сайхан мэдээ дуулгах болно.
0 сэтгэгдэлтэй