АНУ-ын Висконсин мужид 12 настай хүү анд явсан аавыгаа баавгайн дайралтаас аварчээ.
Тодруулбал аав хүү хоёр 91 кг-ын жинтэй баавгайг агнахаар буудсан боловч ойн гүн рүү зугтсан тул араас нь хөөжээ. Шархадсан баавгай Овен Бейерман руу дайрч, гар хөлийг нь хазаж гэмтээсэн тул тэрбээр гар буугаараа найман удаа буудсан ч оноогүй аж.
Харин түүний 12 настай хүү винтов буугаар баавгайг онож, аавыгаа аварчээ. Висконсин мужийн Байгалийн нөөцийн газрын мэдээлснээр 2013-2022 оны хооронд тус мужид үүнтэй ижил төрлийн есөн тохиолдол бүртгэгдсэн байна.
0 сэтгэгдэлтэй