728 x 90

27-нд нутгийн хойд хэсгээр, 28-29-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас орно

27-нд нутгийн хойд хэсгээр, 28-29-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас орно
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Малчид, хадланчид, тариаланчдын анхааралд:

27-нд нутгийн хойд хэсгээр, 28-29-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас, нутгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний усархаг бороо орж, хүйтэрч, салхи шуургатай байх тул зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, тариа ногоо цасанд дарагдах, ил задгай хүнсний ногоо хайрагдахыг онцгойлон анхааруулж байна.

2024 оны 09-р сарын 27-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. 

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур: 

Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +3...+8 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар +9...+14 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +21...+26 градус, бусад нутгаар +14...+19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, уулаараа нойтон цас орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр.  өдөртөө +15...+17 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр.  өдөртөө +15...+17 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, уулаараа нойтон цас орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр.  өдөртөө +14...+16 градус дулаан байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ