728 x 90

Малд яваад алга болсон 8-12 насны хоёр хүүхдийг эсэн мэнд олжээ

Малд яваад алга болсон 8-12 насны хоёр хүүхдийг эсэн мэнд олжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумаас Баацагаан сумын Оройн бууц 2 дугаар багийн “Бунхан сайрын худаг” гэдэг газрын чиглэлд нүүж явсан малчин айлын 2 хүүхэд 400 орчим бог мал тууж яваад сураггүй болжээ. Энэ тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт есдүгээр сарын 29-ний өдрийн 10:38 цагт ирсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, ар гэрийнхэнтэй хамтран 12 настай, эрэгтэй А, 8 настай, эрэгтэй Э нарыг 12:33 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, “Өндөр толгой” гэдэг газар эзэнгүй айлд байсныг 13:12 цагт эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ. 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ