728 x 90

Уяач Л.Цандэлэгийн гомдлоор “OOGII” брэндийн үүсгэн байгуулагч О.Оюунцэцэгийг шалгасан ч “ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖГҮЙ“ хэмээжээ

Уяач Л.Цандэлэгийн гомдлоор “OOGII” брэндийн үүсгэн байгуулагч О.Оюунцэцэгийг шалгасан ч “ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖГҮЙ“ хэмээжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

"OOGII" брэндийн үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг нь Австрали улсад суралцуулах нэрээр хүн "залилсан" гэх мэдээлэл цахим орчинд цацагдаад буй. Тодруулж хэлбэл, уяач Л.Цандэлэг өөрийн хүүхдээ Австрали улсад сургахаар 102 сая төгрөгийг хоёр удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн боловч хүүхдээ сургаагүй, мөнгөө ч авч чадаагүй хэмээн тайлбарлаж буй юм.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, иргэн Л.Цандэлэг нь өнгөрсөн дөрөвдүгээр сард цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байх бөгөөд тус гомдлыг цагдаагийн байгууллагаас шалгаж үзэн прокурорт шилжүүлжээ. Гэтэл прокурорын байгууллагаас дээрх иргэний гаргасан гомдол нь гэмт хэргийн шинжгүй байна хэмээн үзэж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэжээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ