онгинохайрхан дүүрэгт өчигдөр 18 зорчигчтой автобус шатаж байсныг онцгой байдлын албан хаагчид унтраажээ. Золоор хүний амь эрсдээгүй. Онцгой байдлын газрын мэдээлснээр галын дуудлага өчигдөр 23:30 цагт бүртгэгдсэн байна. Энэ дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Оросын Холбооны Улсын Улаан-Үүд хотын чиглэлд зорчиж явсан иргэн А-гийн “Hyundai Universe” загварын 45 хүний суудалтай зорчигч тээврийн автобус бүрэн шатаж байсныг 47 минутад унтраажээ.