728 x 90

Дэлхийн хамгийн өндөр гэгддэг 14 цэгт 18 настай залуу авирч амжилт тогтоолоо

Дэлхийн хамгийн өндөр гэгддэг 14 цэгт 18 настай залуу авирч амжилт тогтоолоо
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

18 настай Нима Ринжи дэлхийн хамгийн өндөр гэгддэг 14 цэгт бүгдэд нь авирсан анхны залуу уулчин болжээ.


Олон улсын уулын болон авиралтын холбооноос далайн түвшнээс дээш 8000 метрийн өндөртэй дэлхийн хамгийн өндөр 14 цэгийг тодорхойлон гаргасан байдаг. Тус 14 цэгт бүгдэд нь авирч чадсанаар 18 настай эр уг амжилтад хүрсэн дэлхийн хамгийн залуу уулчин болсон байна. Балба улсын уулчин тэрбээр 16 настайгаасаа эхлэн ууланд авирч эхэлсэн бөгөөд 740 өдрийн дотор хамгийн өндөр 14 цэгт авирч дуусгажээ. 


Энэхүү амжилтыг өмнө нь 2019 онд мөн Балба улсын уулчин Мингма Гябу 30 насандаа тогтоож байсан юм. 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ