728 x 90

Дөрвөн машин мөргөлдөж, бэртсэн гурван хүнийг ГССҮТ рүү хүргэжээ

Дөрвөн машин мөргөлдөж, бэртсэн гурван хүнийг ГССҮТ рүү хүргэжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

3, 4 хороололоос Баянбүрдийн уулзвар явах замд өчигдөр 15:30 минут цагт  дөрвөн машин мөргөлдсөн осол гарсан. Тодруулбал, “Prius 20” маркийн автомашин урсгал сөрж, "Changan", “Prius Alpha” маркийн хоёр автомашинтай мөргөлдсөн.

Ослын улмаас “Prius-20” машины жолооч болон зорчигч нарын гурван хүн гэмтсэн бөгөөд нэг нь 10 настай эрэгтэй хүүхэд байжээ. Гэмтсэн жолооч, зорчигч нарыг яаралтай түргэн тусламжаар ГССҮТ рүү хүргэсэн байна.

Түүнчлэн 17:00 цагт СХД-ийн 2 дугаар хороо, Таван шарын "Сод Монгол" ШТС-ын хойд талд суррон унаж явсан өсвөр насны хүүхэд гарцаар гарч байсан 10 настай хүүхдийг мөргөж улмаар “Тoyota Esquire” маркийн автомашинтай мөргөлджээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ