728 x 90

Олон улсын эрүүгийн шүүх Монгол Путинийг саатуулаагүй талаар дүгнэлт гаргана

Олон улсын эрүүгийн шүүх Монгол Путинийг саатуулаагүй талаар дүгнэлт гаргана
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Олон улсын эрүүгийн шүүх (ICC) Монгол Улс Путинийг саатуулахаас татгалзсан дээр дүгнэлт гаргах аж. Гэхдээ хэзээ тус дүгнэлтийг нийтлэх нь тодорхойгүй байна.


Тус шүүхийн хэвлэлийн төлөөлөгч Фади эль-Абдала мэдэгдэл хийхдээ “ICC”-ын шүүгчид Монгол Путинийг баривчлахаас татгалзсан тухай дүгнэлтийг хараахан олон нийтэд зарлах болоогүй гэжээ. Эль-Абдалла лхагва гарагт /2024.10.09/ Украин сэтгүүлчдийн асуултад хариулахдаа ингэж хэлсэн байна. Энэ талаар “Ukrinform” нийтлэхдээ “Одоогоор мэдэгдэж буй ганц зүйл бол “ICC” Монголтой хамтран ажиллах эсэх хурал явагдаж байгаа, үр дүнг хараахан олон нийтэд зарлаагүй байгаа явдал” гэсэн юм. “ICC”-ын гишүүн орон тогтоолыг гүйцэтгэхээс татгалзсан тохиолдолд тус шүүхийн шүүгчид холбогдох дүгнэлт гаргаж, гишүүн орнуудын Ассамблейд өргөн барьдаг. Дүгнэлтийг авч үзсэний дараа Ассамблей зохих арга хэмжээ тавьж болно.


“Ukrinform”-ийн сэтгүүлчдийн асуултад хариулахдаа эль-Абдалла шүүгчид хамтын ажиллагааг хүндэтгэсэн гэж дүгнэн, дараагийн шатны арга хэмжээ авахгүй байж болно гэжээ. Мөн хамтын ажиллагааг хүндэтгээгүй гэж үзэн Ассамблейд мэдэгдэж ч болно хэмээсэн байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ