728 x 90

Дархан аварга Н.Батсуурийн эгч Н.Энхчимэг ИТХ-д сонгогджээ

Дархан аварга Н.Батсуурийн эгч Н.Энхчимэг ИТХ-д сонгогджээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

МАН 40, АН 5 суудал авсан бол бусад нам, эвслүүд хараахан суудал авч чадаагүй юм.

Харин  БГД-т "Үндэсний эвсэл"-ээс хоёр төлөөлөгч сонгогджээ. Тухайн хоёр төлөөлөгчийн нэг нь Намсрайжавын Энхчимэг буюу Дархан аварга Н.Батсуурийн эгч юм. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Маш их мөнгөний эсрэг, маш том системийн эсрэг чадлаараа үнэнч шударга өрсөлдөн дахин дүүргийн төлөөлөгч болж, бөхөөр бол цолоо баталлаа.

Надад итгэн саналаа өгсөн та бүхэндээ баярлалаа. Та бүхний "хяналт хийгээрэй" гэсэн үүргийг нэр төртэй биелүүлж, та нарынхаа нүд чих болж явна аа.

Итгэл хүлээлгэн саналаа өгсөн та бүхэндээ дахин талархлаа" гэжээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ