728 x 90

Арслан: Санхүүгийн шинэ эх үүсвэр олох, бизнес санаа гаргах бололтой

Арслан: Санхүүгийн шинэ эх үүсвэр олох, бизнес санаа гаргах бололтой
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

12 ордын өдрийн зурхай (2024.10.13)

Хонь: Амьдралын эрч хүч багасаж байгаагаас болоод бие тавгүйрхэн, толгой өвдөж магадгүй. Санхүүгийн жижиг асуудлууд гэрт тохиолдоно. Энгийн саад бэрхшээл нь түрэмгий зан, уур уцаарыг дагуулах магадлалтай. Та маргаан зөрчилдөөнд хутгалдаж болзошгүй тул аль болох тайван байхыг хичээ. Ойр дотнын хүмүүсийнхээ үг үйлдэлд тэвчээртэй хандаарай.

Үхэр: Өөрийн эрхэм чанар, жанжин шугамаа алдалгүй бусадтай харилцахыг зөвлөж байна. Ямар нэгэн таагүй нөхцөл байдал тулгарахад түүнийг тойрон гарах, эсвэл асуудлыг эвийг баримтлан ухаалгаар шийдвэрлэх алхмыг та хийж чадна. Хувийн амьдралдаа огцом өөрчлөлт хийхэд тохиромжгүй. Дараагийн боломжийг хүлээхийг зөвлөж байна. 

Ихэр: Хэн нэгэнд уруу татагдах, буруу зам руу хазайх зэрэг сөрөг хандлагууд гарч ирж магадгүй. Од эрхэс таныг илүү анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна. Амьдралд хэрэггүй дэл сул яриа, хов живээс холуур байгаарай. Шинээр танилцах хүмүүс таагүй нөхцөл байдал дагуулах магадлалтай. Аливаа чухал шийдвэрийг сайтар бодсоны эцэст тохиромжтой цаг үед нь гаргаарай.

Мэлхий: Сэргэлэн цовоо, авхаалж самбаатай байдлаараа эргэн тойрны хүмүүсийнхээ хайр халамжийг татна. Ажлын ачааллаас бол ядаргаанд орсон хүмүүс түүнээсээ салахын тулд элдвийн арга хэрэглэнэ. Дуртай зүйлээ хийж, өөрийнхөө сэтгэл ханамжийн байдлаа дээшлүүлэх нь ямар ч эмчилгээ, эм тангаас илүү үр дүнтэй байх болно.

Арслан: Санхүүгийн шинэ эх үүсвэр олох, бизнес санаа гаргах бололтой. Мөн худалдаа наймааны ажил хийхэд үр дүнтэй байна. Томоохон амжилтад хүрэхийн тулд хамтрагчаа зөв сонго. Ур чадвар, санхүүгийн дэмжлэг хамгаас чухал гэдгийг санаарай. Ганц бие хүмүүс хайр дурлалын адал явдалд хөл алдаж элдэв уулзалт, болзоо гээд өдрийг завгүй өнгөрүүлнэ.

Охин: Арилжаа наймаанд идэвхтэй оролцох хэрэггүй. Өнөөдөр их хүч гарган ажилласан ч гарч ирэх бүх саад тотгорыг давж чадахгүй бололтой. Өнөөдөр үүссэн асуудал нэлээд сунжрах төлөвтэй байна. Эдгээр нь мөнгө санхүүтэй холбогдолтой байх ба цаашлаад газар авахад хүрнэ. Үүнээс болж орлогын шинэ эх үүсвэрийг хайх эсвэл ойр дотнын хүмүүсээсээ санхүүгийн талын тусламж хүсэж магадгүй.

Жинлүүр: Бусдад туслах, буян үйлдэх хүсэл төрнө. Гэхдээ хэн нэгэн таны энэ хүслийг буруугаар ойлгож магадгүй. Үүний учрыг олох гэж нэлээд цаг заваа барна. Зорилгодоо хүрэхийн тулд шинээр харилцаа тогтоох юм бол тааламжтай байна. Бие тавгүйрхэж, тамир тэнхээ доройтож магадгүй. Эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй зүйлээс холуур байхыг зөвлөж байна.

Хилэнц: Олон хоног төлөвлөн байсан ажлаа өөрчлөх шаардлага тулгарч мэднэ. Амьдралын төлөвлөгөөг ч хянаж засах, өөрчлөх асуудал гарч мэднэ. Хамгийн ойр дотнын хүнийхээ төлөө зайлшгүй хийх шаардлагатай зүйл тохиолдож магадгүй юм. Ямар ч эргэлзээ тээнэгэлзээ төрөхгүй бололтой. Ялангуяа залуу хилэнцүүд урам зоригтой байна.

Нум: Мэргэжлийн үйл ажиллагаа болон хувийн харилцаа тогтворгүй байх төлөвтэй байна. Амьдрах орчноо сольж тэс өөр зүйл хийхийг хүсдэг хүмүүсийн хувьд шинэ эхлэлийг хийхэд тааламжтай байна. Гэхдээ ямар ч үед санхүү мөнгөний асуудал гарах нь тодорхой тул түүнд урьдчилан бэлтгэлтэй байх нь зүйтэй. Бусдаас хэт хамааралтай болох алхам хийхгүй байхыг хичээ.

Матар: Гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ харилцах харилцаагаа идэвхжүүл. Амар тайван тэнцвэрт байдлыг хувийн амьдралдаа бий болгож чадна. Салхинд алхах, байгалийн сайханд зугаалах, түүхийн дурсгалт газруудаар аялах зэрэг нь сэтгэл санааг сэргээж, тайвшралыг авчрах болно. Амьдралд тохиох эерэг болон сөрөг зүйлд үргэлж бэлэн байж, сэтгэлийн хаттай байхыг зөвлөж байна.

Хумх: Дээд зэргийн анхаарал болгоомжтой байж, ямар нэгэн засаж залруулахад хүндрэлтэй алдгааг бүү гаргаарай. Эд хөрөнгө мөнгө санхүүтэй холбоотой асуудал үүсэж магадгүй. Энэ нь зөвхөн танд хамаатай төдийгүй эргэн тойрны хүмүүст ч хамаатай гэдгийг санаарай. Зарим нэг таагүй байдлыг зөгнөсөн тайван бус уур амьсгалыг нэлээд мэдэрнэ. 

Загас: Бичиг цаасны ажлаа бүрэн гүйцэлдүүлнэ. Оюуны болон уран бүтээлийн ажил хийдэг бол сайн үр дүн өгнө. Хүлэгдмэл, баригдмал байдлаасаа гарч чадахгүй бол мухардмал байдалд орж мэднэ. Сэргэлт авах зайлшгүй шаардлага тулгарсан байна. Өөрийнхөөрөө чөлөөтэй сэтгэж болох бүхий л аргыг хэрэглээрэй.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ