Өнөөдөр буюу аравдугаар сарын 14-ний өдрөөс эхэлж такси үйлчилгээ үзүүлэх иргэд болон ААН-үүд хууль заасны дагуу тусгай зөвшөөрөл авдаг болно.
Тусгай зөвшөөрлийн төлбөр 3-10 сая төгрөг байна. Хэрэв тусгай зөвшөөрөлгүйгээр такси үйлчилгээ эрхэлсэн тохиолдолд иргэнийг 5,000,000 төгрөг, ААН-ийг 50,000,000 төгрөгөөр торгох хуулийн зохицуулалт үйлчилнэ.
НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ, ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ ТУХАЙ ХУУЛь
6 дугаар зүйл.Такси үйлчилгээний хяналт, зохицуулалт
6.1.Зөвшөөрлийн тухай хуулийн[8] 8.1 дүгээр зүйлийн 5.12-т заасны дагуу хуулийн этгээд такси үйлчилгээ эрхэлж болно.
6.2.Такси үйлчилгээ эрхлэхэд Автотээврийн тухай хуулийн 15.9, 15.10-т заасан нөхцөл, шаардлагыг хангасан байна.
6.3.Такси үйлчилгээг зорчигч тээвэрлэх дүрэм болон холбогдох стандарт, аюулгүй байдлын шаардлагыг хангасан тээвэрлэгчээр гүйцэтгүүлнэ.
6.4.Нийслэлийн тээврийн асуудал хариуцсан байгууллага такси үйлчилгээнд хяналт тавина хэмээн заажээ.
0 сэтгэгдэлтэй