728 x 90

Дорнод аймгийн Баяндун, Халхгол, Сүхбаатар аймгийн Асгат суманд гарсан дөрвөн хээрийн түймрийн голомттой байна

Дорнод аймгийн Баяндун, Халхгол, Сүхбаатар аймгийн Асгат суманд гарсан дөрвөн хээрийн түймрийн голомттой байна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн Дорнод аймгийн Баяндун, Халхгол, Сүхбаатар аймгийн Асгат суманд гарсан дөрвөн хээрийн түймрийн голомтод тухайн аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж байна. Урьдчилсан мэдээгээр түймэрт 23:00 цагийн байдлаар 2 гэр, нэг хашаа өртсөн байна.

Сүхбаатар аймгийн Асгат суманд гарсан хээрийн гал түймрийг цурманд оруулсан бөгөөд 22:40 цагт бүрэн унтраажээ. Ихэнх нутгаар хуурайшилтын зэрэг өндөр, ойрын өдрүүдэд салхи шуургатай байх тул галын аюулгүй байдлыг сайтар хангаж, хөдөө, орон нутагт зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх, асаасан шүдэнз, тамхины иш, үнс нурмыг бүрэн унтрааж, ой, хээрийн түймрийн галын аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.Open photo

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ