728 x 90

Нутгийн зүүн өмнөд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурна

Нутгийн зүүн өмнөд хэсгээр нойтон  цас орж, цасан шуурга шуурна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Малчид, иргэд, тариаланчид, тээвэрчдийн анхааралд: Нутгийн зүүн өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.


2024 оны  аравдугаар сарын 14-ний 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас:  Өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, говийн бүс нутгийн хойд хэсгээр 6-11 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ, өдөртөө 1-3 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч, өдөртөө 0-2 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ, өдөртөө 0 хэм орчим байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ