БИЛГИЙН ТООЛЛЫН 14 2024.10.16 / ЛХАГВА ГАРАГ
НАМРЫН АДАГ ХӨХ НОХОЙ САРЫН ЕСӨН УЛААН ХАРАГЧИН ҮХЭР ӨДӨР
Үс засуулбал: Эд мал арвидна.
Наран ургах, шингэх: 07.13-18.02
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Суудал: Шороо
Аргийн тооллын аравдугаар сарын 16, Буд гараг. Билгийн тооллын 14, Могойг хүлэгч одтой, харагчин үхэр өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 7:13-18:02. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.
0 сэтгэгдэлтэй