Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт өнгөрсөн долоодугаар сарын 9-ний өдөр зам тээврийн ноцтой осол гарч, "Монголын радио"-ийн сэтгүүлч Э.Ганхуяг харамсалтайгаар амиа алдсан байдаг.
Осол гаргасан жолооч нь өндөр хэмжээний согтолттой байсан гэх бөгөөд хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн байдаг. Тэгвэл маргааш буюу аравдугаар сарын 17-ны өглөө 09:00 цагт Сонгинохайрхайн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд урьдчилсан шатны хэлэлцүүлэг болохоор товлогджээ.