Өмнөд Солонгосын хамгийн алдарт "Blackpink"-ийн гишүүн Женни өөрийн соло уран бүтээлээрээ эргэн ирэлт хийсэн билээ. Тэрбээр “Mantra” дуугаа Дэлхий нийтэд цацсанаас хойш 47 улсын iTunes-ийн чартуудыг тэргүүлж байна. Уг дуу гарсныхаа дараа Сингапур, Бразил, Филиппин зэрэг улсын iTunes-ийн шилдэг дууны жагсаалтад 1-р байр эзэлснээс гадна АНУ-ын iTunes чартыг тэргүүлжээ. Ингэснээр Женни АНУ-ын iTunes-ийг тэргүүлсэн анхны эмэгтэй К-поп дуучин болжээ.
0 сэтгэгдэлтэй