728 x 90

Гурван өдөр цас орж, шуурга шуурна

Гурван өдөр цас орж, шуурга шуурна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Аравдугаар сарын 18-нд баруун аймгуудын нутгаар, 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд ихэнх нутгаар нойтон  цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.


2024 оны  10-р сарын 17-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө Алтайн уулархаг нутгаар нойтон цас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Төв болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Нутгийн хойд хэсгээр хүйтэрч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 3-8 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө 3-5 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө 3-5 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө 1-3 хэм дулаан байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ