728 x 90

One Direction хамтлагийн дуучин Лиам Пейн таалал төгсжээ

One Direction хамтлагийн дуучин Лиам Пейн  таалал төгсжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

 One Direction хамтлагийн гишүүн байсан Лиам Пэйн Аргентины нийслэл Буенос-Айрес хотод байрладаг зочид буудлын гурван давхраас унасны улмаас нас барсан байна. Тус хотын цагдаагийн алба лхагва гарагт /2024.10.16/ мэдэгдэл хийхдээ Палермо хороололд байрлах зочид буудалд хар тамхи эсвэл согтууруулах ундааны нөлөөнд байж магадгүй түрэмгий хүний тухай дуудлагаар очсон гэнэ.

Зочид буудлын менежер барилгын арын хэсэгт чанга дуу чимээ сонсогдсон гэж хэлжээ. Цагдаа нар дуудлагын дагуу очиход нэгэн эрэгтэй өрөөнийхөө тагтан дээрээс унасан байсныг илрүүлсэн юм. Аргентины хэвлэлүүд болсон явдлын талаар мэдээлэхдээ хамтлагийнх нь гишүүн асан Найл Хораны тоглолтыг үзэхээр Аргентинд ирээд байсан гэжээ.

Түүнийг нас барсан гэсэн мэдээлэл цацагдсаны дараа шүтэн бишрэгчид нь Буэнос Айрес дахь зочид буудлын гадаа цугларч, эмгэнэл илэрхийлж байна. Түүнийг нас барсан гэсэн мэдээлэл цацагдсаны дараа шүтэн бишрэгчид нь Буэнос Айрес дахь зочид буудлын гадаа цугларч, эмгэнэл илэрхийлж байна. 

Эх сурвалж: Reuters

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ