728 x 90

МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн бокс дахь 11 дэх тулаанаа эхлүүллээ

МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн бокс дахь 11 дэх тулаанаа эхлүүллээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Тулаан яг одоо дөрөвдүгээр үедээ үргэлжилж байна.

Э.Цэндбаатарын хувьд өмнөх 10 тулаандаа бүгдэд нь ялсан бөгөөд хамгийн сүүлд өнгөрсөн тавдугаар сард Пуэрто Рикогийн Алберто Меркадог техникийн нокаутаар буулгаж авсан. Харин энэ удаа хүч үзэх Пуэрто Рикогийн өөр нэгэн боксчин Фрэнси Фортунатотой тулалдах юм. Түүний өрсөлдөгч нь 27 настай бөгөөд 2018 онд мэргэжлийн бокст дебютээ хийж байв. Түүнээс хойш өнгөрсөн хугацаанд 16 ялж, ганцхан удаа дийлджээ. 2021 оны гуравдугаар сард Аргентиний Алберто Мелианы эсрэг хийсэн тулаанд шүүгчийн шийдвэрээр ялагдсан байдаг. Тэрбээр сүүлийн хоёр жилд ердөө хоёрхон тулаан хийсэн байх юм. Ингэхдээ 2022 онд 16-0 амжилттай явсан Бернард Торресийг, өнгөрсөн жил 13-2 амжилттай Кейни Монтенегрог тус, тус ялжээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ