728 x 90

АТГ Н.Одончимэгээс гадна хоёр хүнийг 48 цагийн хугацаатай саатуулжээ

АТГ Н.Одончимэгээс гадна хоёр хүнийг 48 цагийн хугацаатай саатуулжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын даргын албыг түр орлон гүйцэтгэгч нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын тендертэй холбоотой 55 сая төгрөгийн авлига авч байгаад АТГ-ынханд үйлдэл дээрээ баригдсан гэх  мэдээлэл цахим орчинд цацагдсан билээ.

Түүнийг саатуулах ажиллагаа явагдсан эсэх талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Авлигын асуудлаар саатуулах ажиллагаа явагдсан нь үнэн” гэдэг хариулт өглөө. Мөн түүний гэрээс 400 сая төгрөг хураан авсан байна. Тиймээс Н.Одончимэгээс гадна хоёр хүнийг 48 цагийн хугацаатай саатуулсан бөгөөд үргэлжлүүлэн хорих, суллах эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ.

Н.Одончимэг нь одоогийн албан тушаалаасаа өмнө Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албаны даргаар 2017 оноос 2024 он хүртэл ажиллаж байжээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ