728 x 90

Хамгийн том тэргэл САР өнөө шөнө гарна

Хамгийн том тэргэл САР өнөө шөнө гарна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Сар, нартай эсрэг тохиож, сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдах өдөр өнөө шөнө тохионо.  Гадаадны улсууд супер сар гэж нэрлэдэг.


Тодруулбал, Дэлхийг зууван тойрог замаар тойрч байгаа сар нь  тэргэл сартай үед Дэлхийд хамгийн их ойртох үе (Дэлхийд дөт цэг) нь давхцаж ирдэг.  Ийм учраас сар энгийн ажиглагдах үеэсээ харьцангуй том сар гардаг байна. Харагдацын хувьд сар дэлхийгээс алсрах цэгээс ажиглагдахаас 30 хувь илүү гэрэлтэй, 14 хувь том харагдана. Энэ нь астрономийн ховор үзэгдэлд ордог.


2024 онд том тэргэл сар 3 удаа болох ба хоёр дахь нь энэ байх юм. Тухайн өдөр сар дэлхийд хамгийн ойр ирж байгаа үе таарч байгаа учраас ердийнхөөсөө том, гэрэл ихтэй тэргэл сар гарна. Энэ оны хамгийн том тэргэл сар 10 дугаар сарын 17-нд буюу өнөө шөнө гарна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ