Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын Исламабад хотноо зохион байгуулагдаж буй ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож байгаа билээ.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Пакистан Улсад ажиллах үеэр эх орондоо ирж чадахгүй 27 жил болсон иргэн С-ын асуудлыг шийдэж, тэрбээр хамт Монгол Улсдаа ирэхээр болжээ. Энэ тухай Ерөнхий сайдын ажлын албаны сэтгүүлч энэ тухай цахим орчинд нийтэлжээ. Түүний хэлж буйгаар бол айлчлалын бүрэлдэхүүнтэй С нэгдэн эх орондоо ирж байгаа бололтой.
Энэ талаар бид дэлгэрэнгүй мэдээлэх болно.
0 сэтгэгдэлтэй