728 x 90

Хамас бүлэглэлийн удирдагч алагджээ

Хамас бүлэглэлийн удирдагч  алагджээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Израилын зэвсэгт хүчин Газын зурваст явуулсан довтолгооны үеэр Хамас бүлгийн удирдагч Яхья Синвар амь үрэгдсэн байна. Синвар бол өнгөрсөн жилийн аравдугаар сард Израил руу Хамас бүлэг довтолсон дайралтыг төлөвлөж, санаачилсан хүн юм. Тэрээр ийнхүү амь үрэгдсэн нь Израилын хувьд томоохон амжилт. Барууны удирдагчид Синвар нас барсан нь Газын зурвасын дайныг дуусах томоохон боломж хэмээсэн юм. Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху мэдэгдэл хийхдээ хариугаа авлаа, Синварын үхэл бол дайны төгсгөлийн эхлэл гэсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Синвар амиа алдсан нь “Дэлхийн хувьд сайн явдал тохиосон өдөр” хэмээж, Хамасын барьцаалсан хүмүүсийг суллаж дайныг зогсоох боломж хэмээсэн юм. Израилын зэвсэгт хүчин мэдэгдэл хийхдээ Синварыг лхагва гарагт /2024.10.16/ явуулсан ажиллагааны үеэр хөнөөсөн гэжээ. Тус мэдэгдэлдээ “Цогцос таних үйл явц дууссаны дараа Яхья Синварыг хөнөөсөн гэдгийг баталж байна” хэмээсэн юм.


Эх сурвалж: Reuters

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ