728 x 90

Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

БИЛГИЙН ТООЛЛЫН 19 2024.10.21 / ДАВАА ГАРАГ/

НАМРЫН АДАГ ХӨХ НОХОЙ САРЫН ДӨРВӨН НОГООН ШАР МОРЬ ӨДӨР

Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө

Наран ургах, шингэх: 07.21-17.53

Барилдлага: Үл зохилдох 

Шүтэн барилдлага: Сэрэхүй

Суудал: Мод   


Аргын тооллын 10 сарын 21, Сумъяа гараг. Билгийн тооллын 19, Гөрөөсөн толгой одтой, шар морь өдөр. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ