Иргэний Зориг Ногоон Намын Үндэсний хорооны хурал өчигдөр /2024.10.20/ болж УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг намын дэд даргаас чөлөөлжээ.
Түүнийг 2024 оны 4-р сарын 20-ны өдөр дэд даргаар томилж байсан аж. Тус намын зарим гишүүдийн зүгээс М.Нарантуяа Нараг "Намын нэр хүнд унагасан" гэх шалтгаанаар намын гишүүнээс хасах санал ч гаргасан байна.

Мөн нам дотор УИХ-ын гишүүн М.Нарантуяаг ИЗНН-аас хөөхөөр санал гаргаж бас дэмжигдсэн гэдгийг эх сурвалж хэлж байна.
Ингэснээр гишүүнээс нь эгүүлэн татаж жагсаалтаар дараагийн хүнийг дэвшүүлэхээр ч бас яригдаж эхэлжээ. Харин М.Нарантуяа-Нараг намынхаа хорооны хуралд өчигдөр сууж байгаад гарч ирсэн бөгөөд түүнийг дэд даргаас чөлөөлсний дараа тэрбээр лайв хийж "Энэ бүхэн өөрт нь инээдтэй санагдаж байна" хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
0
сэтгэгдэлтэй