728 x 90

Цаснаас үүсэн нөхцөл байдал орон нутагт ямархуу байна вэ?

Цаснаас үүсэн нөхцөл байдал орон нутагт ямархуу байна вэ?
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Сэлэнгэ аймагт өчигдөр орсон их хэмжээний цасан шуурганы улмаас чиглэлийн зам мөстөж хайлан онцгой нөхцөл байдал үүссэн тул (2024.10.20) 19:00 цагаас эхлэн тээврийн хэрэгсэл зорчих боломжтой болох хүртэл хугацаагаар замын зорчих хөдөлгөөнийг түр хаах шийдвэрийг аймгийн Онцгой комиссоос гаргасан юм. 


 Төв аймгийн Баянчандмань сум, түүнээс цааш явах замд халтиргаа үүсэн, замын үзэгдэх орчин хязгаарлагдсанаас зам тээврийн осол олон гарчээ.  Хэнтийн замд зуны дугуйтай таван машин замын хажуу руу гулган орсон мэдээлэл бидэнд ирээд байна. Мөн хэд хэдэн машины шатахуун царцаж зогссон зэрэг олон асуудлууд гарсан.Завхан аймгийн Загастайн даваа, Солонготын даваа, Архангай аймгийн Цагаан даваа, Хэнтий аймгийн Хамар даваа, Дуутын даваа чиглэлд цас их орсны улмаас гулгаа үүсэж тээврийн хэрэгслүүд нэвтрэхэд удаашралтай байсан.  Налайх дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ сумын Баяндаваа хаагдах төлөвтэй,  цаашлаад Багануур руу цасан шуургатай байгаагаас үзэгдэх орчин хязгаарлагдсан байна. Урагшаа Багахангайн Хоолтын даваа хаагдсан, Дорноговь, Говьсүмбэрийн чиглэлийн замд автомашин явах боломжгүй байна.


Иймд хөдөө орон нутгийг зорьж байгаа болон хөдөөнөөс нийслэл рүү гарах гэж байгаа жолооч нарт цаг агаар тогтвортой болтол замд гарахгүй байхыг анхааруулъя.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ