"Үнэн ба зөв" намын дарга асан А.Отгонбаатар өнгөрсөн есдүгээр сарын 17-ны өдөр Боловсролын сайд П.Наранбаярыг мэдээлэл хийх үеэр түүн рүү өндөг шидэж, эсэргүүцлээ илэрхийлсэн байдаг. Улмаар тус зөрчлийн хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж бжй талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. А.Отгонбаярыг зөрчлийн хэргээр шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлэхээр болсон байна. Ингэхдээ А.Отгонбаярт Зөрчлийн тухайн хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулах саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлэхээр болжээ.