Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Мөнх багийн “Лүнгийн-Овоо” гэдэг газар Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сумын чиглэлд зорчиж явсан 42 зорчигчтой автобус автозамын хажуу руу унасан, иргэдийг эмнэлгийн байгууллага руу тээвэрлэж өгнө үү гэсэн дуудлагыг аравдугаар сарын 21-ний өдрийн 02:45 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход “Hyundai Universe” загварын зорчигч тээврийн автобус автозамын хажуу руу унасан байсан тул зорчиж явсан 42 хүнийг ослын газраас тээвэрлэн аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хүлээлгэн өгчээ.
Иргэн 66.181.179.73
1 сарын өмнөАчааны том машинууд үргэлжилсэн шугамаа давж орж ирээд зөрөх юмаа. Аюултай!
Тэнгэр 66.181.160.96
1 сарын өмнөЗамын үүдын замын осол аваар үнэхээр их юмаа.Том машин үнэхээр аймар явж байна.