728 x 90

Чанга дуу чимээ гаргахгүй байх шаардлага тавьсан залууг 15-16 насны хөвгүүд бүлэглэн зоджээ

Чанга дуу чимээ гаргахгүй байх шаардлага тавьсан залууг 15-16 насны хөвгүүд бүлэглэн зоджээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Цахим орчинд  гурамжинд хөвнүүд бусдыг бүлэглэн зодож буй бичлэг тархсан билээ. Тэдний эл үйлдлийг  нэгэн эмэгтэй бичиж авч олон нийтэд тараасан байна. Тэрбээр энэ явдалд шүүмжлэлтэй хандаж тэдэнд зохих ёсны шаардлага тавьж буй нь бичлэгт харагддаг. Тэгвэл энэ явдал өнгөрсөн шөнө СХД-ийн 38 дугаар хороо Залуус хороололд болжээ. Зодоон хийсэн хөвгүүд  15-16 насны залуус  байсан байна. Тэд олон нийтийн газар чанга дуу чимээ гаргахгүй байх шаардлага тавьсан залууг зодсон аж.  Энэ хэргийг цагдаагийнхан шалгаж байгаа бөгөөд хөвгүүдийг олж тогтоохоор ажиллаж байгаа юм байна. 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ