УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу халтиргаа, гулгааны талаар байр сууриа илэрхийлж, Хотын дарга Х.Нямбаатарыг өглөө хамт алхъя гэжээ.
Тодруулбал, тэрбээр “Түгжрэлээс халшраад өглөө оройдоо алхахаар шийдсэн. Гэвч явган хүний зам бол хүн байтугай дөрвөн хөлт адгуус ч аятайхан алхах аргагүй болсон юм байна. Төсвийн мөнгөөр ингэж ажил гүйцэтгэнэ гэдэг бол шуудхандаа дээрэм шүү дээ.
Өглөө эрт босдог хэвээрээ бол маргааш хамт алхах уу Х.Нямбаатар дарга аа. Доогуур чинь ажил яаж явж байгааг хар” хэмээн цахим хуудастаа бичсэн байна.
0 сэтгэгдэлтэй