Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын албан хаагчид БНХАУ-ын "Хайнань"-д аялж байгаад нэг нь 21 давхар өндөрөөс унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Энэ явдал өчигдөр шөнө буюу аравдугаар сарын 22-ны өдөр болсон байна.
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 10 гаруй албан хаагч "Хайнань"-д аялж байгаад О гэгч нь 21 давхар өндөр барилга дээрээс унаж, амь насаа алдсан байна. Эх сурвалжийн мэдээллээр О нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын нэгэн хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан гэнэ. Ар гэрийнхэн нь төлөөлөл өнөөдөр "Хайнань" явсан байна. Хэргийг тус газрын цагдаа нар шалгаж байгаа бөгөөд гадны нөлөө байгаа эсэхийг шалгаж байгаа юм байна. Мөн тэр өдөр амарч явсан манай улсын иргэд нэгнийхээ өрөөнд цуглаж архи уусан гэх мэдээлэл байгаа аж. Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.
0 сэтгэгдэлтэй