728 x 90

Загас: Зорилгодоо хүрэхийн тулд хатуу ширүүн, бусдад ээлгүй зан гаргах хэрэггүй

Загас: Зорилгодоо хүрэхийн тулд хатуу ширүүн, бусдад ээлгүй зан гаргах хэрэггүй
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

12 ордын өдрийн зурхай (2024.10.24)

Хонь: Бусдаас ялгарах өөрийн үзэл бодлоо хэт дээгүүрт тавихгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Гаднаас нөлөөлөх сөрөг хандлагууд маш их байна. Өөрийн эрх ашгийн төлөө бусдыг мэхлэх, овжин зан гаргах зэрэг нь алдаа гаргах шалтгаан байж магадгүй. Зарим үйлдэл одоохондоо танд азтай явдал мэт санагдах ч олны дунд бол нэр хүндээ унагаж байгаа хэрэг гэдгийг санаарай. 

Үхэр: Хамгийн таагүй үед ч тайван байдлаа хадгалж чадахаар эгэл жирийн байх. Таны санаанд ихээхэн шинэ санаа орж ирэх ч түүнийгээ ил гаргах, хэрэгжүүлэх тал дээр хойрго байх магадлалтай. Хэрэв та үгээ зөв сонгож, үйлдлээ зөв удирдаж чадвал амжилт олох боломж ойрхон байгаа гэдгийг санаарай. Од эрхэс биелэх боломжгүй хүслээ хойш тавихыг сануулж буйг ч анхаарахад илүүдэхгүй. 

Ихэр: Худалдаа наймаа явуулахад тохиромжтой өдөр. Мөн шинжлэх ухааны чиглэлээр судалгаа хийдэг бол тавьсан зорилгодоо хүрэх магадлалтай. Өөрийн дотоод энергиэ зөв боловсруулах юм бол ажилд амжилт, амьдралд баяр баясал авчирч, өөртөө итгэлтэй болгоно. Хайр дурлалын асуудалд нухацтай хандах хэрэгтэй. Хувийн чухал асуудлаа түр хойшлуулахад гэмгүй. Хөндлөнгийн оролцоотой харилцаа туйлын эмзэг байдалтай байна. 

Мэлхий: Олон нийтийн байгууллагын болон урлагийн ажилтнуудад таатай байх бөгөөд ур чадвар улам ихээр тодрон гарах болно. Бүтээлч санаа, мэдрэмжтэй байдлаараа ажлаа хамгийн сайнаар хийж, гялалзах болно. Санхүүтэй холбоотой асуудал тэргүүн эгнээнд тавигдах бөгөөд холбоотой ажилладаг байгууллага, хувь хүмүүс танд таатай нөхцөл байдлыг бүрдүүлэх болно. 

Арслан: Энэ өдөр бүх хүний сэтгэлд хүрэхүйц таатай зүйлийг сэдэж хийх болно. Ялангуяа мэргэжлийн ажил таны сонирхлыг илүүтэй татах бөгөөд хамтрагч хүмүүстээ өндрөөр үнэлэгдэнэ. Танд ойрын хугацаанд тохиож байгаагүй боломж гарч өөрийн хувийн төлөвлөгөөг гаргах бололтой. Өөрийн дуртай зүйлээ төлөвлөгөөнийхөө нэг хэсэг болгож чадна. 

Охин: Гэнэтийн сайхан үйл явдлууд тохионо. Танд төсөөлж байгаагүй хэн нэгнээс бэлэг ирэх ч магадлалтай. Сонирхолтой хүнд хайр сэтгэлтэй болж ч магадгүй. Таны итгэмтгий зан шийдвэртэй алхам хийхэд хүргэнэ. Сайн мэдээ, ашигтай саналд тодорхой хариу өгч чадахгүй эргэлзэж байгаа бол боломжийг алдах хэрэггүй. 

Жинлүүр: Шинэ соргог мэдээ мэдээлэл олж авах, түүнийгээ ажил хэрэг болгох зэрэгт сайн өдөр. Сайн туршлага хуримтлуулахгүй бол хэтэрхий хийсвэр сэтгэх, омог бардам байх зэрэг нь эргэн тойрны хүмүүсийн санааг зовооно. Идэвх зүтгэлтэй байдлаа зөв зүйлд зориулаарай. Орчин тойронд байгаа хүмүүсийн харилцааг эерэг байлгахад анхаарах хэрэгтэй байна. 

Хилэнц: Орлого, төсвөө арвижуулах боломжтой томоохон ажлын эхлэлийг тавина. Харин зугаа цэнгэл хөөвөл ажлын бүтээмж эрс буурч, урам зориг тань мохоход хүрнэ. Өмнөх ажлаа дэс дараатайгаар хийж гүйцэтгэх нь таны ажлын явцыг түргэтгэхээс гадна үр дүн нь мэдэгдэхүйц сайн байх болно. Өөрчлөлт шинэчлэлт нь таны хувьд хамгийн хэрэгтэй зүйл байж мэднэ. 

Нум: Өдөр тутамдаа алдаа гаргахгүй гэсэн хичээл зүтгэл талаар болж мэднэ. Хэн нэгнийг гомдоохгүй гэсэн бодол зөрчигдөж магадгүй. Таны хувьд бусдад хэт итгэх байдлаасаа болоод алдаа гаргах нөхцөл байдалд орж магадгүй. Өнөөдөр хоосон мөрөөдөл, хийсвэр үзэл нь биелнэ гэж найдах хэрэггүй. Дэмий цагаа үрсэн хэрэг болно. 

Матар: Урьд өмнөхөөсөө ч илүүтэй шийдэмгий байж, анхаарлаа бүрэн төвлөрүүлж ажиллаж чадвал амжилт олох болно хэмээн од эрхэс зөгнөж байна. Гэхдээ олны хэл аманд орооцолдохгүй, хийх үйлдлээ хянаж болгоомжтой байхыг сануулж байна. Нөхцөл байдал бүрэн ивээхгүй гэдгийг санаарай. Болгоомжгүй үг, үйлдэл муу үр дагавар авчрахыг байнга бодоорой. 

Хумх: Оюун санааны хувьд өндөр чадвартай байх өдөр. Таны сэтгэн бодох, үнэлэлт дүгнэлт хийх ур чадвар сайн байна. Гэр бүл болон аав ээж хамгийн эрхэм тул та цаг зав гарган тэднийгээ баярлуул. Одоогийн боломжоо сайн ашиглан дээд зэргээр анхаарал халамж тавь. Үр хүүхдийнхээ амжилтаар бахархах бололтой. Тэд танд гэнэтийн бэлэг барьж мэднэ. 

Загас: Зорилгодоо хүрэхийн тулд хатуу ширүүн, бусдад ээлгүй зан гаргах хэрэггүй. Таны өмнө олон төрлийн ашигтай боломж нээлттэй байх тул өөрийн үүрэг хариуцлагыг бусад үүрүүлэх хэрэггүй. Ойр дотнын хүмүүстэйгээ харилцаагаа сайжруулах, уур амьсгалыг таатай байлгахын тулд сонирхолтой аргуудаас сонгон хэрэглэх юм бол үр дүнгээ өгнө.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ