728 x 90

Машины төмөр хийцэд хавчуулагдсан 53 настай эрэгтэйг эсэн мэнд гаргажээ

Машины төмөр хийцэд хавчуулагдсан 53 настай эрэгтэйг эсэн мэнд гаргажээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Бэхт багийн “Цоорхой” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 31 км, сумын төвөөс зүүн зүгт 10 км/ “А0102” дугаартай Улаанбаатар-Чойр чиглэлийн автозамын зорчих хэсэгт 2 автомашин мөргөлдөж автомашины төмөр хийцэд 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 10.23-ны өдрийн 18:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Б-гийн “Toyota Crown” загварын 2 зорчигчтой суудлын автомашин Дорноговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн А-гийн “Hyundai Verna” загварын 3 зорчигчтой суудлын автомашинтай мөргөлдөж, “Hyundai Verna” загварын суудлын автомашины жолооч иргэн А /53 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг 13 минут ажиллан эсэн мэнд гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ