728 x 90

Дэлхийн жазз хөгжимчдийг бишрүүлсэн Э.Шүтээний ахалсан хамтлаг Монголд ирнэ

Дэлхийн жазз хөгжимчдийг бишрүүлсэн Э.Шүтээний ахалсан хамтлаг Монголд ирнэ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Жазз хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Э.Шүтээн Герман улсад жазз квартет хамтлаг байгуулан уран бүтээл туурвиж байгаа билээ. Тэгвэл тус хамтлагийнхан анх удаа Монголд ирж, тоглолт хийхээр болсноо мэдэгдлээ.  Э.Шүтээний ахалсан тус хамтлаг энэ оны дөрөвдүгээр сард Германы жазз хөгжмийн наадмаас “Оны шилдэг хамтлаг” шагнал хүртсэн бөгөөд 2021 онд болсон Курт Маасын нэрэмжит Жазз хөгжмийн олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлж байв.

 Мөн өнгөрсөн оны есдүгээр сард найман бүтээлтэй “Rising sun” нэртэй анхны цомгоо гаргаж, тэр үеэс Европын хотуудаар аялан тоглолт хийжээ. Харин Э.Шүтээний тухайд Монгол Улсын консерваторид Маргарита Николаевна Григорьева багшийн ангид төгөлдөр хуурч мэргэжлээр зургаан настайдаа элсч орж байжээ. Төгсөх жилдээ этюдны конкурст хоёрдугаар байранд, Б.Сметанагийн нэрэмжит олон улсын уралдаанд гуравдугаар байранд орж байснаас гадна 2014 онд Залуу хөгжмийн зохиолчдын анхдугаар уралдаанд байр эзэлсэн маань хөгжмийн зохиолч мэргэжлээр цааш суралцах замын маань эхлэл болжээ. Тэд энэ сарын 29-ний өдрийн 11.00 цагаас Монгол улсын Консерваторид, оройн  21 цагаас “Fat Cat Jazz Club”-д тоглох хуваарьтай бол маргааш буюу 30-ний өдөр нь "Гётё" сургуулийн 15 жилийн ойн баярт урилгаар оролцон Улсын Филармонийн тайзнаа тоглох аж. 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ