“Miss Universe 2024” 73 дахь удаагийн тэмцээн Мексик улсад болно. “Miss Universe 2024” тэмцээнд Монгол Улсыг төлөөлж, үндэсний ялагч З.Номинзул оролцож байгаа билээ. Тэгвэл тус тэмцээний санал хураалт албан ёсоор эхэлжээ. "Voice for Change" номинацид З.Номинзул “Боловсролын тэгш хүртээмж”-ийн асуудлыг хөндсөн бөгөөд ялагч нь “Miss Universe” байгууллагаас санхүүжилт авч, энэ чиглэлд төсөл хэрэгжүүлэх боломжтой болох юм.
“Miss Universe 2024” тэмцээнийг МҮОНТ албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулах юм байна.
Монголын цагаар урьдчилсан шалгаруулалтыг 2024 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр 10:00-13:00 цагт, сүүлчийн (финалийн) шалгаруулалтыг арваннэгдүгээр сарын 17-ны өдөр 09:00-12:00 цагаас МҮОНТ шууд дамжуулна.
1 сэтгэгдэлтэй
Б.Оюунцэцэг 59.153.113.92
4 долоо хоногийн өмнөАмжилт хүсье.