728 x 90

Төвийн аймгуудын нутгийн өмнөд зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас орно

Төвийн аймгуудын нутгийн өмнөд зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас орно
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

2024 оны10-р сарын 25-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр.

Агаарын температур: Ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсэж Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Нойтон цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, сэрүүсэж өдөртөө 2-4 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Нойтон цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө 1-3 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө 0-2 хэм дулаан байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ