12 ордын өдрийн зурхай (2024.10.25.)
Хонь: Санхүүгийн тогтворгүй байдал бий болно. Тооцоолоогүй гэнэтийн зардал нь энэ байдалд хүргэж мэднэ. Дуусаагүй ажлаа яарч сандралгүй алгуурхан ахиулахыг хичээгээрэй. Зарим харилцаа ажил хэргийн хүрээнээс хальж найз нөхдийн холбоонд шилжинэ. Гэхдээ цагийг аль болох үр бүтээлтэй өнгөрүүлээрэй. Хувийн үзэл бодлоо албан ажлын зарчимтай сөргөлдүүлэхээс зайлсхий.
Үхэр: Өөртөө шинэ хүрээлэл бий болго. Ажил хэрэгч уулзалтаас өөрт хэрэгтэй, ашигтайг саналыг олж авахыг зөвлөж байна. Энэ өдрийн яриа хэлэлцээрүүд бүтэмж сайтай боловч санхүүгийн ашиг орлого хурдан авчрахгүй. Шударга зан чанар шинэ өөрчлөлтийн эхлэлийг бий болгоно. Ажил хэрэгч хүмүүсийн хувьд идэвхтэй байдал давамгайлна.
Ихэр: Амьдралын сайн сайхныг мэдэрч, таашаал авах талаар бодох бололтой. Өөрийгөө илүү нээлттэй болгохын тулд бүх сэтгэлээрээ төвлөрч, тунгаан бодох нөхцөл боломжоо бүрдүүлэх нь хамгийн чухал байна. Эрсдэлтэй ажиллагаа явуулахгүй, өндөр үнэтэй тансаг бараа худалдан авахгүй байх тал дээр анхаар. Сонирхолтой хэлбэрээр амьдралаа өөрчилж шинэ мэдрэмж олж аваарай.
Мэлхий: Сэтгэл санаагаа чилээж байсан ажлын эцсийн үр дүн танд сэтгэл хангалуун байдлыг авчирна. Санхүүгийн байдал тань санасан ёсоор дээшилж амжилт олсон мэт мэдрэмжийг авна. Таны ажиллах чадвар олон хүний атаархлыг төрүүлнэ. Хэрэв та бүхий л зүйлээ амжилттай байлгахыг хүсэж байгаа бол бүх зүйл дээр өөрийн санаснаар зүтгэхээс зайлсхийгээрэй.
Арслан: Чимээ шуугиантай, олон хүн цугласан газраас хол байж, тархиа амраа. Чимээ шуугианаас болж бүхий л бие тавгүйтэж, тэр нь удаан хугацаанд тайвшралыг олж чадахгүй зовоох болно. Ялангуяа энэ нь ахимаг насныханд илүү мэдрэгдэнэ. Харин залуу хүмүүс шинэ танил болон шинэхэн учралтай тохиож, цаг хугацаа хэрхэн өнгөрснийг ч үл анзаарна.
Охин: Олон таатай үйл явдал тохиолдохын зэрэгцээ жижиг сажиг асуудал ч таныг тойрохгүй. Зөн совиндоо итгэх байдал нэмэгдэнэ. Ойрын үед төлөвлөсөн ажил төрөл тань хүссэнээр болохгүй байж мэднэ. Өөртөө өөрчлөлт хийж нэгэн хэвийн, уйтгартай дүр төрхөө сэргээх нь энэ цаг үед таны хийх гол зүйлийн нэг байх болно.
Жинлүүр: Таны идэвх зүтгэлтэй бөгөөд ажилч хичээнгүй байдал нь хамтрагч нараа баярлуулах бололтой. Та өөрийнхөө нэр хүнд, байр суурийг бэхжүүлнэ. Магадгүй танд албан тушаал, шинэ ажлын санал ирж болох юм. Ойрын хугацаанд таны амьдралд томоохон өөрчлөлт гарна. Сонирхолтой саналыг зөвшөөрөхөд буруудахгүй байх.
Хилэнц: Аливаа асуудалд хэт сэтгэл хөөрлөөр хандах хэрэггүй. Сэтгэл хөдлөл гаргах шийдвэрийг тань зөв буруу аль аль тал руу эргүүлэх магадлалтай тул аль болох тайван байдлаа хадгал. Ялангуяа амин чухал зүйлийг нухацтай бодож байж шийдвэрлээрэй. Үйл явдлыг яаруу сандруу байдлаар өрнүүлэх хэрэггүй. Хайртай хүнтэйгээ хамт оройг өнгөрүүлж, сэтгэлээ сэргээ.
Нум: Уран бүтээлийн ажил болон уулзалт ярилцлага, гэрээ хэлэлцээрүүд ойрын ирээдүйд амжилт, ашиг орлогыг авчирна. Бүтээл туурвих, ном зохиол бичихэд тохиромжтой өдөр. Эргэн тойрныхон болон хамтрагчтайгаа бүрэн дүүрэн ойлголцолд хүрнэ. Шинэ эхлүүлсэн үйл ажиллагааныхаа чиглэл, хэлбэрийг удахгүй өөрчилж магадгүй.
Матар: Гэнэн итгэмтгий зангаасаа болж эвгүй байдалд орох болон алдаа гаргахаас сэрэмжил. Сайн танихгүй хүмүүстэй харьцахдаа болгоомжтой бай. Энэ үед амьдралын эрч хүч доогуур байна. Сэтгэл санааны байдал тогтворгүй байх тул эрсдэлтэй ажил болон уулзалт хэлэлцээр хийхгүй байх нь өлзийтэй бололтой.
Хумх: Уран бүтээлийн эрэл хайгуул хийхэд таатай өдөр. Удаан хугацаанд дуусгаж чадаагүй бүтээлээ амжилттай дуусгана. Хамгийн гол зүйл дээр анхаарлаа төвлөрүүлж, аар саар зүйлд сатаарсны хэрэггүй. Олон нийттэй харилцах чиглэлд ажилладаг хүмүүст таатай байна. Санаачилж сэдсэн ажил тань бүтэмжтэй байна.
Загас: Шинэ танил тань сэтгэлд нийлэмжтэй харилцааг бий болгож чадна. Магадгүй та өөрийнхөө тухай өмнө сонсоогүй сайн үгийг сонсох болно. Харин хол явах аялал төлөвлөхөөс зайлсхий. Дараагийн боломжийг хүлээх нь зөв шийдэл болно. Ид шид зөн билигт итгэж найдаж шийдвэр гаргах хэрэггүй. Зарим хүмүүс бүтэлгүй хайраас болж гуниглаж сэтгэлээр унаж мэднэ.
0 сэтгэгдэлтэй