БНСУ-ын домогт жүжигчдийн нэг Ким Сү Ми 75 насандаа таалал төгсчээ. Тэрээр өнөөдөр зүрхний шигдээсээр нас барсан гэж тус улсын хэвлэлүүд мэдээлжээ. Тодруулбал, өнөөдөр өглөө 08.00 цагийн орчимд түүнийг гэртээ ухаангүй байхад нь хүү нь олж, яаралтай Сөүлийн өмнөд хэсэгт байрлах Сөүл гэгээн Мэригийн эмнэлэгт хүргэсэн боловч нас барсан байна. Цагдаагийнхан нас барсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж.
Тэрээр 2024 оны тавдугаар сараас хойш тэрээр эрүүл мэнддээ анхаарахын тулд бүх үйл ажиллагаагаа түр зогсоосон байсан аж.
0 сэтгэгдэлтэй