728 x 90

''В.Путиныг баривчлаагүй'' хэмээн Монгол Улсын энэ асуудлыг оролцогч орнуудын Ассамблейд шилжүүлсэн байна.

''В.Путиныг баривчлаагүй'' хэмээн Монгол Улсын энэ асуудлыг оролцогч орнуудын Ассамблейд шилжүүлсэн байна.
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Олон улсын эрүүгийн шүүхийн Урьдчилсан шатны II танхимаас Монгол Улс ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг өөрийн нутаг дэвсгэрт байхад нь баривчилаагүй. Шүүхэд шилжүүлээгүй нь тогтоогдсон тул оролцогч орнуудын Ассамблейд уг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай хэмээн  өчигдөр буюу аравдугаар сарын 24-ний өдөр  мэдэгджээ.


Ингэхдээ, Монгол Улс Олон улсын эрүүгийн шүүхийн хамтран ажиллах тухай хүсэлтийг биелүүлээгүй нь Шүүхийг дүрмийн 87 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан чиг үүрэг, бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь саад учруулсан. Иймд Монгол Улс Олон Улсын Шүүхтэй хамтран ажиллахгүй байгаа ноцтой байдлыг харгалзан үзэж, Ассамблейд асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж  Олон улсын эрүүгийн шүүхийн Урьдчилсан шатны II танхимаас үзжээ.


Монгол Улс 1998 онд Ромын дүрэмд нэгдсэн аж. Ромын дүрмийн 86-р зүйлд оролцогч бүх улсууд Шүүхийн бүрэн эрхийг дэмжихийн тулд Шүүхтэй хамтран ажиллах ёстой гэжээ. Мөн Ромын дүрмийн 87 дугаар зүйлийн 7-д зааснаар Владимир Владимирович Путиныг баривчлах, хүлээлгэн өгөхөд хамтран ажиллах тухай Шүүхийн хүсэлтийг Монгол Улс биелүүлээгүй болохыг тогтоож, Оролцогч улсуудын Ассамблейд уг асуудлыг шилжүүлсэн байна. Энэхүү Оролцогч Орнуудын Ассамблей нь Олон улсын эрүүгийн шүүхийн хяналтын байгууллага юм.

Ирэх арванхоёрдугаар сард Оролцогч Орнуудын Ассамблей нь Нидерландын Хааг хотод чуулна. Уг чуулганаар ОУЭШ-ийн тайланг хэлэлцэнэ гэвэл, тайланд дурдсанаар "зохих арга хэмжээ" авах эсэхийг авч үзэх магадлал байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ