Логик паззлын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд БНХАУ-ын Бээжин хотноо 2024 оны 10 дугаар сарын 16-наас 20-ны өдрүүдэд боллоо. Дэлхийн аварга шалгаруулах энэхүү тэмцээнд 25 орны 138 оролцогч 3 өдөр, 21 раундын нийт 317 логик паззл бодож оюун ухаанаараа өрсөлдсөн юм.
Монгол Улсын багийн гишүүдээс U18 ангилалд оролцсон Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр сургуулийн 12А ангийн сурагч Адьяажавын Оюун-Эрдэнэ хоёр дугаар байр эзэлж мөнгөн медалийн эзэн боллоо. Логик паззл буюу тааварт бодлого нь хэл, соёлын ялгаатай байдлаас хамаарахгүй, салбарын нарийн мэдлэг шаардахгүй, тогтсон томьёо теорем ашиглахгүйгээр зөвхөн цэвэр логик сэтгэлгээ, оюун ухаанаа ашиглан шийдэх бодлого, тааврууд юм.
0 сэтгэгдэлтэй