Үндэсний хувцас, төрийн далбаагаараа гоёж, ижий аавдаа үнсүүлээд, эх орноо сэтгэлдээ тээн 130 орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөхөөр 2023 оны "Miss Universe Mongolia" тэмцээний үндэсний ялагч З.Номинзул Мексик улсыг зорьж байна.
Тэрбээр "73 дахь удаагийн “Miss Universe” тэмцээний тайзнаас Монгол Улсынхаа нэрийг дэлхий даяар алдаршуулахын төлөө бүхий л нөөц бололцоогоо дайчлах болно. Та бүхэн маань санал хураалтдаа идэвхтэй оролцож, хагас финалд үлдэхэд минь дэмжлэг үзүүлээрэй" гэв.
Үндсэн санал хураалт: Нэг платформоос нэг санал өгөх эрхтэй. Хүсвэл нэмэлт төлбөр төлж, олон санал өгөх боломжтой аж.
0 сэтгэгдэлтэй