728 x 90

Арслан: Таны дэлхий ертөнцийг гэрэл гэгээтэйгээр харах өнцөг дээд цэгтээ байна

Арслан: Таны дэлхий ертөнцийг гэрэл гэгээтэйгээр харах өнцөг дээд цэгтээ байна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

12 ордын өдрийн  зурхай (2024.10.28)

Хонь: Ажил хэргийн үйл явцыг буруу тооцоолох магадлалтай. Аливаа мэдээлэл дутуу байснаас үүдэж асуудалд орно. Зарим тохиолдолд та юу ч хийгээд нэмэргүй тул асуудал шийдэгдтэл биеэ барьж, олны шийдвэрийг дагах нь оновчтой болж мэднэ. Тусламж хүссэн хэн нэгнийг цааш түлхэх хэрэггүй. Аливаа хүсэлтийг эелдгээр хүлээж аваарай. 

Үхэр: Санаа бодлоо олон зүйлд самгардуулах юм бол та төлөвлөсөн ажлаа хойшлуулж, цаг хугацаа алдана. Гэсэн ч зөв сэтгэсний ачаар том асуудал гаралгүй өнгөрөх бололтой. Танд хэн нэгэнд туслахыг хүсвэл цааргалах хэрэггүй. Ялангуяа найз нөхдийн зүгээс ирэх дэмжлэг, зөвлөгөөг тоолгүй өнгөрүүлж болохгүй. Шинэлэг санаа эсвэл сонирхолтой үйлдэл нь хэн нэгэнтэй ойр дотно харьцаа үүсгэж магадгүй. 

Ихэр: Уур амьсгал таагүй болж, сэтгэл санаа тогтворгүйтэх магадлалтай. Зөрүүд зан гаргах, бусдыг шүүмжлэх, ямар ч зүйлд сэтгэл дундуур байх зэрэг нь таны эзлэх байр сууринд шууд нөлөөлнө. Зорилгоо биелүүлэхэд жижиг зүйлүүд ч саад болж болно. Энгийн ажил хөөцөлдөн, хэрүүл маргаанаас зайлсхийгээрэй. 

Мэлхий: Өөрийн хүссэнээр аливаа зүйлийг хийх нь танд таатай байхаас гадна өмнөх ажлаа заавал дуусгах тал дээр хариуцлагатай хандах хэрэгтэй. Хувийн амьдралд тань гэнэтийн таатай зүйл тохионо. Ажлын эрч хүч нэмэгдэж богино хугацаанд ажлаа эмхэлж цэгцэлснээр хамтрагчаа гайхшируулна. Мэргэжлийн чиглэлийн ажилд ч таатай уур амьсгал дүүрэн байна. 

Арслан: Таны дэлхий ертөнцийг гэрэл гэгээтэйгээр харах өнцөг дээд цэгтээ байна. Хуучин хийж дадсан ажлаасаа илүүтэй үзээгүй, төсөөлж байгаагүй сонирхол татахуйц зүйлийг хий. Өөрийн мэдлэгийн хүрээг тэлэхийг хүснэ. Таны хувьд буян үйлдэж хэн нэгэнд тусалж чадвал энэ нь таатай сайхан энергийг өгөх бололтой. 

Охин: Өнөөдөр ажил төрөлтэй холбоотой чухал шийдвэр гаргах бололтой. Ашигтай, ажил хэрэгч санал хүлээн авах магадлалтай. Мөнгө хуримтлуулах, зэрэг дэвээ ахиулах зэрэг зорилгодоо хүрэх нь таны хувьд эртнээс бодсон зүйл тул тууштай, идэвхтэй байхыг зөвлөж байна. Өмнө хийж буй ажлаа дутуу орхих хэрэггүй. Ойр дотнын хүмүүсийн тань зөвлөгөө маш чухал гэдгийг санаарай. 

Жинлүүр: Өмнөх ажлаа амжуулахгүй байдалд хүрэх ч энэ нь танаас үл шалтгаалсан нөлөө ч байж болно. Хэн нэгний итгэлийг алдахгүйн тулд эелдгээр уучлал гуйж, ухаалгаар асуудлыг зохицуулаарай. Таны зөн совин дээд түвшинд байгаа тул тулгарсан ямар ч бэрхшээл, саадыг эв зүйтэй шийдвэрлэж чадна. Холбоо харилцаандаа онцгой анхаарал хандуул. 

Хилэнц: Хамт олныхоо ур чадварт найдсанаар аливаа сөрөг үйл ажиллагааг зогсоон барьж чадна. Өөрийнхөө бардам занг дарж, хайртай хүндээ буулт хийх шаардлага гарч мэднэ. Эд материалын хувьд түр зуурын хүндрэл үүссэн ч амьдралын хэмнэлээ алдахгүй байх хэрэгтэй. Бусдын зөвлөгөөг аль болох эерэг талаас нь тунгаан бодоорой. 

Нум: Өнөөдөр таны эхэлсэн ажил бүхэн тийм ч сайн байхгүй бололтой. Үүнээс болж сэтгэлээр унаж гутрах, мэдрэлийн ядаргаанд орж магадгүй. Эргэн тойрны хүмүүстэй ширүүн харьцаж, юм л бол гомдоллохгүй байхыг зөвлөж байна. Ажлаа өөрчлөх, орчноо шинэчлэхийг хүсэж магадгүй. Гэвч энэ нь түр зуурын сэтгэл хөдлөл байж мэдэх юм. 

Матар: Гэнэтийн сайхан мэдээ хүлээн авах магадлалыг од эрхэс нэмэгдүүлж байна. Буруу нөлөө үзүүлдэг хүмүүстэй харилцахаа багасгаж, танилын хүрээгээ нэмэх хэрэггүй. Буруу хандлагаас болж гэр бүлд асуудал үүсэж болзошгүй. Хайр дурлалын асуудлаа эвтэйхэн зохицуулж чадна. Хосууд сонирхолтой хэв маягийг амьдралдаа турших бололтой. 

Хумх: Олон хүний дэмжлэг тусламж ирэх бололтой. Гэхдээ таны ур чадвар мэргэжлийн үйл ажиллагаанд амжилт гаргах гол үндэс болно. Урам зориг, өөдрөг үзэл нь таны нэр хүнд албан тушаалын байдалд сайнаар нөлөөлнө. Гэхдээ санхүүгийн байдал тийм ч хурдан дээшлэхгүй байх. Зарим хичээл зүтгэл, идэвх чармайлт тань санасан хэмжээнд үр дүнгээ өгөхгүй бололтой. 

Загас: Уулзалт хэлэлцээрүүд нь эерэг үр дүн үзүүлэхээс гадна сэтгэл санааг сэргээж идэвхтэй ажиллахад нөлөөлнө. Та ойрд үзээгүй гэнэтийн бэлэг хүлээж авах бололтой. Сонирхдог хоббиндоо багагүй мөнгө үрж мэднэ. Гэхдээ онц чухал шаардлагагүй зардал гаргахаас сэргийл. Залуу хүмүүсийг хайрын романтик уулзалт хүлээж байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ