"FIBA Asia Cup 2025 Qualifiers" тэмцээний арваннэгдүгээр сарын тоглолтуудад оролцох Монгол Улсын шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнийг МСБХ-оос зарлалаа. Тодруулбал, шигшээ баг энэ сарын 21-нд японы уцуномия хотод тус улсын шигшээ багтай тоглоно. Үүний дараа нь буюу 24-ны өдөр БНХАУ-ын шигшээ багтай Улаанбаатар хотод тоглох агаад эл тоглолт UG Агепа-д болох юм. Монголын шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнд дараах тамирчдыг дуудсан байна.
Үүнд,
- Б.Билгүүн
- О.Эрдэнэцогт
- М.Өлзий-Орших
- Т.Ууганбаяр
- Н.Батбаяр
- Б. Тулуй
- М.Баасандорж
- Ч.Ихбаяр
- О.Болор-Эрдэнэ
- А.Азбаяр
- Э.Энхбаясгалан
- Э.Саруул-Эрдэнэ
- Ч.Тэмүүлэн
- О.Мандахбаяр
- Г.Одбаяр
- Г.Балжинням
- Б.Энх-Амар
- Ч.Маргад нар багтжээ.
Монголын шигшээ баг Олон улсын сагсан бөмбөгийн холбооны чансаагаар дэлхийд 108-д, Азидаа 23-д эрэмбэлэгдэж байна.
0 сэтгэгдэлтэй