Дэлхийн Тогооч нарын холбооноос БНСУ-ын Жежү хотод зохиогдсон олон улсын тэмцээнд Монголын тогооч нарын холбоо амжилттай оролцоод ирлээ.
Тодруулбал, багийн ахлагчаар явсан Дорноговь аймгийн Сайншанд хотын “Pearl” рестораны ерөнхий тогооч Т.Лхагвасүрэн, тогооч Б.Билгүүн нар багийн төрөлд хүрэл, ганцаарчилсан төрөлд хүрэл медаль, багийн төрөлд М.Ханболор хүрэл медаль, загас далайн гаралтай хоолны төрөлд хүрэл медаль, Зэвсэгт Хүчний 084 дүгээр ангийн ахлах тогооч Э.Алагнүдэн хүрэл медаль, Gold art restaurant ерөнхий тогооч .Н.Пунцагдордил багийн төрөлд хүрэл медаль, загас далайн гаралтай хоолны төрөлд хүрэл медаль, гахайн махны төрөлд мөнгөн медаль тус тус хүртлээ. Мөн энэхүү тэмцээнээс монгол тогооч паста төрлөөр алтан медаль хүртсэн нь Г.Бат-Уянга байв. Тэрбээр багийн төрлөөр ч мөн хүрэл медал авсан бол О.Ариунболд, А.Өнөболд нар шагналт тусгай байрт шалгарсан амжилт үзүүллээ.